OlulaOlulaТусламжийн төв
Видео зааварOlula руу буцах
Тусламжийн төв рүү буцах
ГишүүнАдмин
ГишүүнАдмин

Админы тусламж

ЭхлэлКоммунитийн тохиргооПост ба ангилалГишүүдЧат ба дуут сувагХичээлOlula LiveХуанлиМодерациMarketplaceСтатистикҮнэ ба төлбөрТусламж авах

Гишүүнд админы эрх хэрхэн өгөх, буцаах вэ?

Админ нь коммунитийн агуулга, гишүүд болон тохиргоог удирдаж чадна. Тиймээс зөвхөн итгэлтэй хүндээ энэ эрхийг өгөөрэй.

1. Гишүүдийн жагсаалтыг нээнэ

АДМИН → Гишүүд рүү орно. Эрх өгөх хүнийхээ мөрийг олно.

Гишүүдийн жагсаалтаас хүнээ олох

2. Үйлдлийн цэсийг нээнэ

Гишүүний мөрний баруун талын гурван цэгийг дарна. Админ болгох дээр дарна.

Гишүүнийг админ болгох сонголт

3. Амжилттай болсныг шалгана

Дээд талд Админ болголоо гэсэн ногоон мэдэгдэл гарна. Баруун талын админы тоо бас нэгээр нэмэгдэнэ.

Админы эрх амжилттай өгөгдсөн нь

Шинэ админ коммунити руу ороход дээд талд АДМИН товч харагдана. Энэ товчоор админ горимд орж болно.

Шинэ админы харах АДМИН товч

4. Админы эрхийг буцаана

Тухайн хүний гурван цэгийг дахин нээнэ. Админаас хасах дээр дарна. Энэ нь хүнийг коммунитиос гаргахгүй. Зөвхөн админы эрхийг нь авна.

Админаас хасах сонголт

Дээд талд Админаас хаслаа гэсэн ногоон мэдэгдэл гарна. Тухайн хүн энгийн гишүүн хэвээр үлдэнэ.

Админы эрх буцаагдсан нь

Бүлгээс хасах нь өөр үйлдэл. Энэ сонголт хүнийг коммунитиос бүрэн гаргана.