OlulaOlulaТусламжийн төв
Видео зааварOlula руу буцах
Тусламжийн төв рүү буцах
ГишүүнАдмин
ГишүүнАдмин

Гишүүний тусламж

Гишүүний эхлэлПост, чат ба оролцооХичээл ба арга хэмжээТөлбөр ба тусламжТусламж авах

Курс, хичээлийн ахиц, түгжээ, таталтыг хэрхэн ашиглах вэ?

Коммунитийн Хичээл хэсэгт курс, Live болон хуанли байна.

1. Курсаа олно

Зүүн талын Хичээл дээр дарна. Курсууд шүүлтүүрээр зөвхөн курсуудыг харж болно. Карт дээр курсийн нэр, тайлбар болон хичээлийн тоо харагдана.

Гишүүний хичээлийн нүүр

2. Курс болон хичээлээ нээнэ

Карт дээр дарахад зүүн талд хичээлийн жагсаалт гарна. Дээд талын хувь нь таны ахиц юм.

Курсийн хичээл ба 50 хувийн ахиц

Видео тоглуулах товчийг дарж хичээлээ үзнэ. Дууссаны дараа Дууссан гэж тэмдэглэх товчийг дарна.

3. Нээлттэй курс

Нээлттэй курсийг бүх гишүүн шууд үзнэ. Цоожны тэмдэг байхгүй.

4. Хувийн курсийн түгжээ

Хувийн курсийг зөвхөн админаас эрх авсан хүн үзнэ. Эрхгүй үед карт цоожтой харагдана.

Хувийн курсийн тохиргоо

Гишүүнд харагдах хувийн курсийн цоож

5. Түвшний түгжээ

Зарим курс 2-р түвшин зэрэг шаардлагатай байдаг. Таны түвшин хүрээгүй бол шаардлагатай түвшинг карт дээр харуулна.

Түвшин болон дарааллын тохиргоо

Гишүүнд харагдах түвшний цоож

Түвшин нэмэхийн тулд бусдад хэрэгтэй пост, сэтгэгдэл бичиж лайк авна.

6. Дарааллын түгжээ

Курс дараалалтай бол эхний хичээлийг дуусгахаас өмнө дараагийн хичээл цоожтой байна.

Дараагийн хичээл түгжээтэй байна

Өмнөх хичээлийг дууссан гэж тэмдэглэхэд дараагийн хичээл нээгдэнэ.

Дараагийн хичээл нээгдсэн нь

7. Файл татах

Хичээлд файл хавсаргасан бол файлын нэр эсвэл Татах товчийг дарна. Хэрэв татах товч байхгүй бол админ таталтыг хаасан эсвэл PDF хамгаалалт асаасан байна. Тэр үед файлыг зөвхөн Olula дотор үзнэ.

Цоож буруу харагдаж байвал хуудсаа шинэчлээд, зөв аккаунтаар нэвтэрсэн эсэхээ шалгаарай.