OlulaOlulaТусламжийн төв
Видео зааварOlula руу буцах
Тусламжийн төв рүү буцах
ГишүүнАдмин
ГишүүнАдмин

Админы тусламж

ЭхлэлКоммунитийн тохиргооПост ба ангилалГишүүдЧат ба дуут сувагХичээлOlula LiveХуанлиМодерациMarketplaceСтатистикҮнэ ба төлбөрТусламж авах

Коммунитийн мэдээллийг хэрхэн өөрчлөх вэ?

Эндээс коммунитийн нэр, зураг болон хүмүүсийн харах танилцуулгыг өөрчилнө.

1. Админ горимд орно

Коммунити дотроос дээд талын АДМИН дээр дарна. Товч хар өнгөтэй бол админ горимд орсон байна.

Админ горимд орох

2. Танилцуулга хэсгийг нээнэ

Баруун талын Танилцуулга дээр дарна.

Танилцуулга хэсгийг нээх

3. Нэр, эможи, уриа, тайлбараа засна

  • Бүлгийн нэр: Коммунитийн үндсэн нэр.
  • Эможи: Нэрийн ард харагдах жижиг тэмдэг. Заавал биш.
  • Уриа: Хүмүүс хамгийн түрүүнд унших нэг богино өгүүлбэр.
  • Тайлбар: Коммунити хэнд, юунд зориулсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл.

Коммунитийн нэр болон тайлбарыг засах

4. Нүүр зураг нэмнэ

Эхний том Зураг нэмэх хэсэг дээр дарна. Нүүр зураг нь коммунитийн танилцуулгын дээд талд харагдана.

1920 × 1080 хэмжээтэй, 16:9 харьцаатай зураг хамгийн тохиромжтой.

Коммунитийн нүүр зураг нэмэх

5. Аватар зураг нэмнэ

Дараагийн дөрвөлжин Зураг нэмэх хэсэг дээр дарна. Энэ зураг хажуугийн цэс болон коммунитийн карт дээр харагдана.

512 × 512 хэмжээтэй, дөрвөлжин зураг ашиглана.

Коммунитийн аватар зураг нэмэх

6. Танилцуулга видео нэмнэ

Видео байгаа бол Танилцуулга бичлэгийн URL хэсэгт видеоны холбоосыг тавина. Дараах Видеоны зураг хэсэгт видеоны нүүр зургийг нэмнэ.

Видео заавал биш. Хоосон орхиж болно.

Танилцуулга видео нэмэх

7. Сошиал холбоос нэмнэ

Instagram, X, YouTube, TikTok, Facebook, LinkedIn эсвэл Twitch холбоосоо тохирох мөрөнд бичнэ. Ашигладаггүй мөрөө хоосон орхино.

Сошиал холбоос нэмэх

8. Өөрчлөлтөө хадгална

Доош гүйлгээд Хадгалах дээр дарна. Амжилтын мэдэгдэл гарвал өөрчлөлт хадгалагдсан байна.

Өөрчлөлтийг хадгалах