This article hasn't been translated yet — showing the Mongolian version.
Коммунитийн багц болон хязгаарыг хэрхэн харах вэ?
Коммунитийн багц нь гишүүн, курс, бараа, live цаг болон платформын шимтгэлийн хязгаарыг тогтооно.
1. Багцын хэсгийг нээнэ
Коммунитийн ТОХИРГОО-г нээгээд Багц дээр дарна.

2. Одоогийн багц болон хязгаарыг шалгана
Энд одоогийн багцын нэр, гишүүний дээд тоо, бараа, хичээл, сарын live цаг болон шимтгэл харагдана.

3. Багц дээшлүүлэх цонхыг нээнэ
Илүү олон гишүүн, курс, бараа эсвэл live боломж хэрэгтэй бол Дээшлүүлэх дээр дарна.

4. Багцуудыг харьцуулна
Starter, Pro, Enterprise багцын гишүүний лимит, шимтгэл, live, хичээл, барааны боломжийг мөр бүрээр харьцуулна. Хэрэгтэй багцын Энэ багцыг сонгох дээр дарж төлбөрийн дараагийн алхам руу орно.

5. Сарын эсвэл жилийн төлбөр сонгоно
Дээд талын Сарын/Жилийн сонголтоор үнэ болон хэмнэлтийг харьцуулна. Дэлгэц дээр харагдаж байгаа хамгийн шинэ үнэ, нөхцөлийг сонголт хийхийн өмнө дахин шалгаарай.
