This article hasn't been translated yet — showing the Mongolian version.
Гишүүдийг хэрхэн урих вэ?
Коммунити бүр өөрийн урих холбоостой. Та холбоосоо нэг удаа хуулж, хүссэн хүндээ илгээнэ.
1. Хүн урих товчийг олно
Коммунити дотроос баруун талын ХҮН УРИХ дээр дарна.

2. Өөрийн урих холбоосыг шалгана
Хүн урих цонхонд энэ коммунитийн тусгай холбоос гарна. Холбоос нь коммунитийн welcome хуудас руу очно. Төгсгөлд байгаа ref хэсэг нь аль холбоосоор ирснийг танихад ашиглагдана.

3. Холбоосоо хуулна
ХУУЛАХ дээр дарна. Invite холбоос хуулагдлаа гэсэн мэдэгдэл гарвал амжилттай хуулсан байна. Дараа нь чат, имэйл эсвэл өөрийн хуудсаар холбоосоо илгээнэ.

4. Шинэ хүн юу хийх вэ?
Шинэ хүн холбоосыг нээгээд коммунитийн танилцуулгыг харна. Дараа нь нэгдэх үйлдлийг хийнэ.
- Үнэгүй коммунитид төлбөр шаардахгүй.
- Төлбөртэй коммунитид сонгосон үнэ эсвэл түвшин харагдана.
- Хаалттай бүлэг бол админ зөвшөөрсний дараа агуулгыг харна.
- Нэгдэх маягт асаалттай бол хүн асуултуудад эхлээд хариулна.
Урих холбоосоо зөвхөн оруулахыг хүссэн хүмүүстэйгээ хуваалцаарай.