OlulaOlulaHelp Center
Video guidesBack to Olula
Back to Help Center
MemberAdmin
MemberAdmin

Admin help

Getting startedCommunity settingsPosts and categoriesMembersChat and voice channelsClassroomOlula LiveCalendarModerationMarketplaceAnalyticsPricing and paymentsContact Support

This article hasn't been translated yet — showing the Mongolian version.

Olula Live хэрхэн эхлүүлж, удирдах вэ?

Olula Live нь коммунити дотроо видео хичээл, уулзалт, ярилцлага шууд хийх хэрэгсэл юм.

1. Шинэ Live-ийн нэрийг бичнэ

АДМИН → Хичээл → Шууд хичээлүүд рүү орно. Хуралдааны нэрийг бичээд Шууд эхлүүлэх дээр дарна.

Шинэ Olula Live эхлүүлэх

2. Автомат бичлэгийг сонгоно

Нэмэлт тохиргоо-г нээнэ. Автомат бичлэг асаалттай бол Live дууссаны дараа replay болон transcript хадгалагдана.

Live автомат бичлэг

3. Гадаад платформ нэмнэ

Live-ээ өөр газар зэрэг дамжуулах бол Платформ нэмэх дээр дарна. Нэг Live-д хамгийн ихдээ 5 платформ нэмнэ.

Live-д гадаад платформ нэмэх

YouTube Live, Kick, Twitch, Facebook Live эсвэл дурын RTMP сонгоно. Платформоос авсан RTMP хаяг болон stream key-г яг хуулж оруулна. Stream key-г бусдад бүү өг.

RTMP хаяг болон stream key

4. Өрөөнд орохын өмнө төхөөрөмжөө шалгана

Микрофон, камер, харагдах нэрээ шалгаад Join Room дээр дарна. Камер ашиглахгүй бол унтрааж болно.

Live өрөөнд орохын өмнөх шалгалт

5. Хөтлөгчийн үндсэн товчнууд

Доод талын мөрөөс микрофон, камер, дэлгэц хуваалцах, хүсэлт, реакц, чат, бусад болон дуусгах үйлдлийг удирдана. LIVE нь шууд явж байгааг, REC нь бичлэг хийж байгааг харуулна.

Live хөтлөгчийн удирдлага

6. Оролцогчдыг харна

Оролцогчид дээр дарвал өрөөнд байгаа хүмүүс, тэдний үүрэг болон төлөв харагдана.

Live оролцогчид

7. Ярих болон зурах хүсэлтийг удирдана

Хүсэлтүүд хэсэгт ярих хүсэлт, илтгэгчид болон зурах дараалал харагдана. Хүсэлтийг зөвшөөрөхөөсөө өмнө зөв хүнийг сонгосон эсэхээ шалгаарай.

Live хүсэлтүүд

8. Live чат ашиглана

Чат дээр дарж оролцогчдын бичсэн зурвасыг харна. Хөтлөгч мөн эндээс хариулж болно.

Live чат

9. Бусад үйлдлийг нээнэ

Бусад цэсэнд дууны нэмэлт тохиргоо болон өрөөнөөс гарах үйлдэл байна. Гарах нь зөвхөн таныг гаргана; Live бусад хүнд үргэлжилж болно.

Live бусад үйлдэл

10. Live-ийг бүх хүнд дуусгана

Улаан Дуусгах дээр дараад Бүгдэд нь дуусгах-ыг сонгоно. Ингэснээр өрөөн доторх бүх хүний Live зэрэг дуусна.

Live-ийг бүгдэд дуусгах

11. Бичлэг боловсруулахыг хүлээнэ

Автомат бичлэг асаалттай байсан бол Live эхлээд Боловсруулж байна төлөвтэй харагдана. Replay бэлэн болох хүртэл хэсэг хугацаа орно.

Live бичлэг боловсруулж байна

12. Replay бичлэгийг удирдана

Бичлэгийн гурван цэгийг нээнэ.

  • Шинэчлэх: боловсруулалтын төлвийг дахин шалгана.
  • Ангилал засах: replay хаана харагдахыг өөрчилнө.
  • MP4 татах: бэлэн бичлэгийг татна.
  • Бичлэг устгах: replay-г арилгана.

Live replay бичлэгийн үйлдлүүд