This article hasn't been translated yet — showing the Mongolian version.
Коммунитийн мэдээллийг хэрхэн өөрчлөх вэ?
Эндээс коммунитийн нэр, зураг болон хүмүүсийн харах танилцуулгыг өөрчилнө.
1. Админ горимд орно
Коммунити дотроос дээд талын АДМИН дээр дарна. Товч хар өнгөтэй бол админ горимд орсон байна.

2. Танилцуулга хэсгийг нээнэ
Баруун талын Танилцуулга дээр дарна.

3. Нэр, эможи, уриа, тайлбараа засна
- Бүлгийн нэр: Коммунитийн үндсэн нэр.
- Эможи: Нэрийн ард харагдах жижиг тэмдэг. Заавал биш.
- Уриа: Хүмүүс хамгийн түрүүнд унших нэг богино өгүүлбэр.
- Тайлбар: Коммунити хэнд, юунд зориулсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл.

4. Нүүр зураг нэмнэ
Эхний том Зураг нэмэх хэсэг дээр дарна. Нүүр зураг нь коммунитийн танилцуулгын дээд талд харагдана.
1920 × 1080 хэмжээтэй, 16:9 харьцаатай зураг хамгийн тохиромжтой.

5. Аватар зураг нэмнэ
Дараагийн дөрвөлжин Зураг нэмэх хэсэг дээр дарна. Энэ зураг хажуугийн цэс болон коммунитийн карт дээр харагдана.
512 × 512 хэмжээтэй, дөрвөлжин зураг ашиглана.
![]()
6. Танилцуулга видео нэмнэ
Видео байгаа бол Танилцуулга бичлэгийн URL хэсэгт видеоны холбоосыг тавина. Дараах Видеоны зураг хэсэгт видеоны нүүр зургийг нэмнэ.
Видео заавал биш. Хоосон орхиж болно.

7. Сошиал холбоос нэмнэ
Instagram, X, YouTube, TikTok, Facebook, LinkedIn эсвэл Twitch холбоосоо тохирох мөрөнд бичнэ. Ашигладаггүй мөрөө хоосон орхино.

8. Өөрчлөлтөө хадгална
Доош гүйлгээд Хадгалах дээр дарна. Амжилтын мэдэгдэл гарвал өөрчлөлт хадгалагдсан байна.
